100 удаа оролд

100 удаа оролд

Amazon.com сайт дээр санхүүгийн номууд нь нийтлэгдсэн зохиолч, санхүүгийн зөвлөх Ж.Оюуны бүтээл. Эмэгтэйчүүд бид эрхэмсэг, үзэсгэлэнтэй байхын зэрэгцээ хэнээс ч, юунаас ч хараат бус, бие даасан байхыг хүсдэг. Урам зориг, ухаарал хайрыг өгөх энэхүү номдоо хэнд ч хэлдэггүй нууцаа дэлгэж, хэнээс ч эмээлгүйгээр хүсэл мөрөөдлөө ярьж, түүндээ хүрэх дөт замыг нээгээрэй. Хэзээ ч чамаас урвахгүй, үргэлж хажууд чинь байх үнэнч найз тань байх болно. Өөрийн үнэ цэнээ мэдрэн, ухаалаг амьдрахад тань туслах 30 хоногийн коучинг. • Хувийн санхүүгээ зөвөөр удирдах нь яагаад тийм чухал гэж? • Ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн барих вэ? • Цалингийнхаа 50%-тай тэнцэх мөнгийг хэрхэн 1 сарын дотор өөрийн болгох вэ? • 10 жил хүсэж байсан мөрөөдлийн аяллаа ганцхан жилийн дотор биелүүлмээр байна уу? • Өр нь 2 талдаа иртэй сэлэм юм. Таныг алж ч мэднэ, аварч ч чадна. Таны өр аль нь вэ? • Та өнөөдөр энэ хорвоогоос явлаа гэхэд хүүхдэдээ юу өвлүүлж байна вэ? Өр үү, хуримтлал уу? • Гар дээрээ ганц төгрөггүй ч өөрийн бизнесээ хэрхэн эхлэх вэ? • Өглөө бүр үснээс тань татаад босгох зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? • Хэрхэн эрүүл байж зөвхөн өөртөө биш гэр бүлдээ том хөрөнгө оруулалт хийх вэ? • Алгандаа байгаа аз жаргалыг яаж мэдрэх, амтлахаа мэдэхгүйгээс хаа нэгтэйгээс аз жаргалыг хайсаар явна уу? Тэгвэл та энэ номыг уншиж, дасгал бүр дээр өөртэйгөө хичээнгүйлэн ажиллаарай. Та алхам алхмаар, бага багаар, зугаатайгаар амьдралаа өөрчлөн, өөрийн зорилгын үзүүрээс тас зууран хүчтэйгээр урагшлах болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

188

ISBN:

9789919242909

Нийтлэгдсэн:

2021-08-05

Зохиолч:

Ж. Оюун

Нийтлэгч:

Ж.Оюун

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд