
4 биш 4
“4 биш 4” эмхэтгэлд түүний 1989-1994 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анудар тэр үеийн амьдралын бодит үнэнийг сэтгэн мэдэрч идеалист гүн ухааны үүднээс өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун, чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм. “4 биш 4” – онцгой хэл, өвөрмөц хэлбэрээр илэрсэн дүр, рефлекс, тусгал, эмоци, хараа, пейзаж, ямар ч штампгүй экспанси, ертөнцийн төгсгөл стилийн абстракт крещендо, эстэт, тус бүрийг янз янзаар авч үзэж болох олон хэсэг, тал, зүйл, санаа, зүйрлэл, хэлц, ферментен хайлш гэмээр ном билээ. Зохиогч өнөөгийн энэ ертөнцийн бүх тал, уг үндэс, ёс суртахууныг худал хуурмаг, задарч мөхөж байгаа зөвлөлт-монголын социумын шаравтар шороон дээрх саарал тоос, шороон шуурган феномен улс орны тафономи дээр тогтсон хэмээн дайрч, шоолж, илэрхий доромжилж, фикци “хар нүх” - хөгжимгүй амьдралын дүрмийг дагасан крим бүхэнд экзекуци, холокостыг гэж байна. Амьдралын төдийгүй үхлийн утга учрыг хайж, Ларошфуко “Наран, үхэл хоёрын алин өөд ч эгц харж болохгүй” гэснээр бус, үхлийн тухай 10 ном бичсэн Гроллманыхаар танатологи үзэх шаардлагатай хэмээнэ. Имморалист, гоминифоб хэмээн шүүмжлэх нь мэдээж боловч нөгөөтээгүүр хүн үхлийн хувьд пассив бие байх бус харин үхлээ өөрийнхөөрөө бүтээгч, оролцогч, сонгогч байх нь илүү, зохиогч апокалипсизмаас хэлтрүүлэх арга замыг догматад биш, уг үндэст хайж, психоделик хэрэглүүрийн ачаар нөгөө ертөнцөд ч, ардын аман зохиолд ч, өгөгдсөн орон зай, цагийг, өөрийгөө даван гарч үлэмж хүн, экстра хүн, айдас эрсдэл байлаа ч хувь заяагаа зоргоороо туурвигч хэтэрхий нэгэн байж өөрөө Бурхан болсон нь дээр, өөртэйгөө сэтгэл зүрхний бүрэн эвлэрэл, эрх чөлөөний зайлшгүйг зөвшөөрөх гуманизм гэжээ. Зохиогч, зохиол хоёр ийнхүү нэг том, бүх юм. Ч. Мөнхбаяр, 1995
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
16+
Хуудасны тоо:
58
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-01-25
Зохиолч:
С. Анудар
Нийтлэгч:
С.Гэрэл
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд