Амьдрал оргилд биш бэлд

Амьдрал оргилд биш бэлд

“Хорвоо дээр гайхалтай зүйлс зөндөө байхад заавал хогийн сав руу битгий шагайж бай...” АМЬДРАЛ ОРГИЛД БИШ БЭЛД Зохиогч: П.Буяндэлгэр Агуулга: Аз жаргалыг зөв газраас хай Аз жаргал өөрөө нийтлэг энгийн чанартай байхад бид түүнийг ховор зүйлээс хайдаг. Сэтгэлзүйн блокоо гаргахын тулд өөрийнхөөрөө байх орон зай хамгаас чухал. Нэг хэвийн уйтгар гунигтай, чухал царайгаа хааяа ч болов өөрчилж бай. Үргэлж дүрэм журам баримтлах нь аз жаргалтай амьдралыг бий болгодоггүй. Би дүрэмддэг хүнд хэзээ ч итгэж байгаагүй... бүгд л сайн муу, зөв буруу, сайхан муухайг ялгаж чаддаг тэгээд юу гэж. Харин бүгд яаж жаргалтай байхыг мэддэг билүү... Амьдралаа өөрийнхөө зохиосон богинохон дүрэмдээ багтаах гэж бүү оролд. Инээж байхдаа боддог хүн огт сонин биш инээж байхдаа инээдэг хүн л сонирхолтой. Тархин дахь серотонины түвшин байхгүй бол юунаас ч таашаал мэдрэхээ больдог. Заримдаа тэнэг хүн шиг байх нь надад илүү сайхан байдаг. Тэгээд ч ухаантай хүнээс илүү аз жаргалтай хүнийг хайрладаг биз ээ... Бусдыг доромжлолгүй, зовоолгүйгээр өөрийнхөөрөө жаргалтай байгаарай... Зарчим: Аз жаргал үнэтэй зүйл дээр биш үнэт зүйл дээр оршдог – Хэн уйтгар гунигтай, мэдрэмжгүй хүнтэй хамт байхыг хүсдэг юм бэ? – Хэн аз жаргалгүй хүний хажууд удаан байхыг хүсдэг юм бэ? Хэн...?...????? – Намайг аз жаргалгүй байлгадаг гол буруутан хэн бэ? Өнөөдөр би өөрийгөө аз жаргалтай байгааг харж байна. Би аз жаргалыг нөхцөл байдал биш харах өнцөг гэдгийг мэднэ. Би аз жаргалыг үр дүн биш үйл явц гэдгийг мэднэ. Би аз жаргалыг ирээдүйд биш өнгөрсөнд биш яг одоо яг энд хүлээн авч байна. Аудио бүтээлийн нийт урт: 5 цаг 15 минут Зохиолыг уншсан: Ц.Мөнхбат Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

192

ISBN:

9789997837578

Нийтлэгдсэн:

2020-10-06

Зохиолч:

П. Буяндэлгэр

Нийтлэгч:

Оюуны Соронз ХХК

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.