
Чулууны хэл
Нэгэн жаалхүү гудамжаар алхаж яваад замдаа тааралдсан адууны хомоолын чинээ бөөрөнхий чулууг өшиглөснөөс хамаг хэрэг мандаж байна. Жаалхүүд өшиглүүлсэн чулуу хүний хэлээр ярьж хүүг гайхашралд оруулна. “Чи үнэхээр гайхаж байгаа бол миний дотор орж үзэж болно” гэсэн нь хүүгийн саваагүй занг тэсч байхын аргагүй хөдөлгөн хүү нэрээ хэлж чулуун дотор орно. Амараа хүүгийн замд том чулуун уул, ой модод, тал хээр аварга том нүцгэн улаан амьтан (Амараа найз нөхдийнхөө хамт төмөр дэгээнд сүлбээд загасанд хаяж өгдөг чийгийн өт)-д хөөгдөж явахдаа жаалхүү будааны ширхэг шиг жижигхэн болсноо мэдэж авна. Болжморын нуруун дээр нисэж, царцаа унан манаргаж, хавтгай чулуун дээр тавьж холоос онож харваж байсан болжморын өндөг мөргөн ухаан алдаж байна. Хүүгийн мөргөж ухаан алдсан өндөгний эх болжмор жаалхүүг өршөөх эсэхээ ийн ярьж, “- Би яаж уучлах юм бэ? Миний хоёр өндгийг чулуун дээр тавин няц цохисон амьтныг би ямар зүрхээр уучлах юм. – Энэ амьтны ээж нь бас тань шиг шанална шүү дээ. Эх болжмор чив чимээгүй болов.” Амараа халуун бөгчимд амьсгаа авах аргагүй болж, “- Тэртэй тэргүй би бөгчимдөж үхлээ. Үтэр түргэн намайг тонилгоод өг. Би таниас амь гуйх эрх байхгүй гэж байдаг чадлаараа бархирав.” Эх болжмор “- өөрийнх нь төлөө ээж нь яаж шаналахыг энэ нүгэлт амьтан мэдэхгүй байгаа. Миний өндгийг гараар барьж гаргах нь бүү хэл, сүүдрээ хүргэж болохгүйг ээж нь захидаг. Тэр сайхан сэтгэлтэй амьтны төлөө энэ удаа өршөөе” хэмээн уучлал үзүүлэх гэх мэт олон үйл явдал өрнөнө.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
6+
Хуудасны тоо:
24
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-01-16
Зохиолч:
Д. Батжаргал
Нийтлэгч:
Д.Батжаргал
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд