Жек Ма-гийн бүтээсэн Алибаба

Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ. KFC-д ажилд орохоор 24 хүн бүртгүүлснээс Жекээс бусад 23 хүн бүгд тэнцсэн. Харвардын их сургуульд 10 удаа элсэх хүсэлт өгөөд тэнцээгүй гээд л домог мэт яригддаг бүтэлгүй, азгүй Жек хэрхэн Алибаба-г ийм амжилтад хүргээ вэ? Яаж Хятад болон Цахиурын хөндийн шилдэг энтрепренёрүүдийг ялж, зах зээлийг өөрийн болгосон бэ? Алибаба зах зээлийн 80 хувийг эзэлсэн хэвээр байж чадах болов уу? Интернэт худалдаанаас гадна санхүү, энтертайнмент гээд олон салбар луу орж буй Алибаба группийн амбиц, мөрөөдлийн хязгаар хаа хүрэх вэ? Хятадын Засгийн Газар энэ бүхэнд ямар байр суурьтай байна вэ? Алибаба гадаад зах зээл болон Америк руу үйл ажиллагаагаа тэлэх үү? гэх зэрэг олон асуултад хариу авмаар байвал Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая. Номыг уншсан: Б.Пүрэвдавга Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

278

ISBN:

978-99978-4-116-2

Нийтлэгдсэн:

2021-07-02

Зохиолч:

Данкан Кларк

Нийтлэгч:

“Эрдэмт Паблишинг” ХХК

Аудио номын урт:

7цаг 24минут

Аудио номын хэмжээ:

609.9 MB

Унших хувилбар:
10,500₮
-30%
15,000₮
Сонсох хувилбар:
13,300₮
-30%
19,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!