Мөрөөдөгч

Мөрөөдөлдөө хүрэх аргачлалыг уран зохиолын аргаар илэрхийлсэн ном. Гол дүрийн баатар маань олон зүйлийг туулж унаж босч явсаар мөрөөдөхөд ямар чадвар хэрэгтэй вэ гэдгийг олж мэднэ. Угтаа бол мөнгө, мөрөөдөл хоёрыг мөр зэрэгцүүлж битгий бодоорой. Мөрөөдөл чинь хаан сэнтийнх. Мөнгө чинь харц сэнтийнх. Хаан хаашаа, харц тийшээ гэсэн агуулгыг гол дүрийн амьдралаар харуулна. Мөрөөдлөө тэжээж, хүндэтгэж, мөрнөөсөө дээш байршуулж, хэн дуртай нь гар хүрэхээргүй, хэзээ ч газарт унахааргүй, тэнгэрт ойр байршуулан, тэтгэж, тэмцэж амьдарвал бодит болдог гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүмүүсийн туршилга, бодит факт, баримт дээр тулгуурлан бичсэн ном учир төөрсөн, төөрөлдсөн, өөрийгөө хайж буй хэн нэгэн уншвал хариултаа олж авч болох юм. Тус ном таниас олон асуулт асуух болно. Та орчлон дээр онцгой өгөгдөлтэй ирсэн гэдэгээ хүлээн зөвшөөрөх үү? Мөрөөдөл "амьтай" гэдэгт итгэх үү? Мөрөөдөхөд тусгай чадвар хэрэгтэй юу? Дээрх асуултуудын хариултыг олохыг хүсвэл МӨРӨӨДӨГЧ номыг сонгон уншаарай. Аудио бүтээлийг уншсан: Ц.Содчимэг Бүтээлийн нийт урт: 3цаг 40мин

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

244

ISBN:

978-99978-718-1-7

Нийтлэгдсэн:

2021-04-05

Нийтлэгч:

Луужир Жиймий

Цахим хувилбар

₮5,500

Аудио хувилбар

₮7,500

Ижил төстэй номнууд