Ногоон нүдэн лам

Ногоон нүдэн лам

Зохиолч уг бүтээлээ бодит амьдралаас сэдэвлэн Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдүүдэд зориулан бичжээ. Түүхийн хуудаснаа хар толбо болон үлдсэн хэлмэгдүүлэлтийн үеийн ард иргэдийн амьдрал ахуй, ороо бусгаа нийгэм, гэм зэмгүй олон мянган лам, хар хүмүүсийн гунигт хагацалыг зохиолд хөдөөгийн сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр дамжуулан тод томруун, уран яруу дүрслэн өгүүлэх болно. 2008 онд Монгол хэлнээ хэвлэгдэн гарснаасаа хойш өнөөг хүртэл уншигчдын хайртай бүтээл хэвээр байгаа бөгөөд 2018 онд Англи хэл дээр, 2017 онд Франц хэл дээр тус тус орчуулагдан гарчээ. Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Л. Фолт Зохиолыг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх Уртын дуучин: Б.Цэрэндагва Хөгжмийн зохиол: Н.Жанцанноров "Хутагтын сахиус" бүтээлээс Бүтээлийн нийт урт: 21 цаг 13 минут "М нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ: - "Миний аавын өвөөгийн үед болсон үйл явдлын талаар өгүүлсэн нь их сонирхолтой санагдсан. Авга элэнц өвөө маань Буриад хүн байсан ч бидний ургийн овог Боржигон гэж явдаг нь ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС болсон гэж авга эмээ минь хэлж байсан удаатай болохоор энэ номын зарим үйл явдал нилээн хүнд туссан." - "Хамгийн түрүүнд би та бүгдэд нэг зүйлийг хэлэе. “Ногоон нүдэн лам” роман бол Монголын шилдэг романуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэх учиртай." - "Би 1936-1938 оныг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрсан хүнд хэцүү он гэж мэдхээс биш угтаа яг юу болж байсны нарийн учрыг төдийлэн мэддэггүй байж. Энэ цаг үе бол манай ард түмэн айдас хүйдэс, зовлон зүдгүүрээр дүүрэн хар дарсан зүүд мэт жилүүд байжээ." - "Хэдэн жилийн өмнө "Цаг төрийн үймээн" роман, "Хуучин хүү" өгүүллэг зэргийг уншиж байснаас хойш иймэрхүү дүрслэл, найруулгатай ном би хувьдаа уншсанаа санахгүй байна. Магадгүй энэ ном өөрөө бидэнд хаалттай гэж хэлж болхуйц цаг үе, улс төр, нийгмийн байдлыг нуух зүйлгүй ил харуулснаараа өндөр сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм."

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

ISBN:

978-99929-0-480-1

Нийтлэгдсэн:

2020-10-19

Зохиолч:

Ц. Оюунгэрэл

Нийтлэгч:

Ц. Оюунгэрэл

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.