Оройгүй сүм

Дээрээс нар, доороос элс төөнөж Ингэнэ усны говьд жин үдийн халуун боллоо. Амьтан бүхэн сүүдэр хайж тарчилна. Халуун элсэнд амьдрах заяатай хонин гүрвэл хүртэл тэсэн ядан, амаа ангайн, бөөрөө түнхэлзүүлэн, загийн хожуул доогуур сүүдэр даган аахилж байлаа. Их говийн зэлүүд хязгаарт торойх бараагүй, анир чимээгүй дүнсгэр ажээ. Гагцхүү царцаа, голионы часхийх дуунаас өөр юу ч үл сонсогдох дүлий шар элсэн дунд гэв гэнэт нэгэн хар юм бүртэлзэн үзэгдлээ. Гэвч түүнийг сонирхох эсвэл түүнээс цочин бишүүрхэх нэгээхэн ч амьтан энэхүү илчилгүй их цөлийн дунд огтхон ч байсангүй. Бүртэлзэн шовсхийсэн тэр нэгэн нь загийн үжир үндсээр таяг хийж тулсан, хижээл насны сохор хүн байлаа. Нүд нь шаравтар бөгөөд пэлдэн мэт өнгөтэй, хараагүй болсон ажээ. Зүс царай нь төдий л доройтоогүй мөртлөө сэтгэлийн их зовуурьтай нь илэрхий үзэгдэнэ. Залуудаа цэвэр, цэмцгэр явсан хүний шинжийг хадгалсан хэвээр аж. Аудио номыг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Бүтээсэн студи: Mplus Studio

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

220

ISBN:

978-99973-2-968-6

Нийтлэгдсэн:

2021-12-01

Зохиолч:

Л. Түдэв

Нийтлэгч:

Т.Шүрбум

Аудио номын урт:

11цаг 59минут

Аудио номын хэмжээ:

987.6 MB

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!