Тусгаар тогтнолын үнэ цэнэ

Ардын засгийн эсрэг бослогыг дарсаны дараа Монголд шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж, эдийн засагт хувь иргэдийн оролцоог дэмжсэн, харьцангуй зөөлөн бодлого хэрэгжих болсон байна. Харин хөрш Зөвлөлтөд болж эхэлсэн их хэлмэгдлийн давалгаа Монголыг дайрч, 1934, 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг гадаадын заавраар хэрэгжүүлж, олон мянган гэмгүй иргэдийг цаазалж, яллав. Монголын гадаад нөхцөл байдал хүндэрч, милитарист Японы хараат Манж-Гогийн улстай хиллэх болж, удалгүй зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1939 онд Халхын голд Зөвлөлт-Монголын цэрэг хамтран ялалт байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан билээ. 1945 онд Японы эсрэг дайнд оролцсоны дараа Дундад Иргэн улс арга буюу БНМАУ-г хүлээн зөвшөөрөхөд хүрсэн билээ. Эдгээр үйл явдлууд, тэднийг тойрон дэлхийд болж өрнөсөн үйл явцуудын талаар уг дэвтэрт өгүүлнэ. Мөн Өвөр Монголын автономит эрхийн төлөө зүтгэсэн Дэмчигдонров ван, Алтайн казахуудын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Хазгар шар Оспаны тухай өгүүлнэ.

Ангилал:

Түүх

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

158

ISBN:

Нийтлэгдсэн:

2020-12-14

Нийтлэгч:

Ё.Отгонбаяр

Цахим хувилбар

₮24,000

Аудио хувилбар

₮24,000