УЛААНБААТАР ХОТЫН ӨНГӨН ХӨРСӨН ДЭХ МАКРО, МИКРОЭЛЕМЕНТ, ХҮНД МЕТАЛЛЫН СУДАЛГАА

Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд металлуудын бохирдлын түвшний тархалт, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг үнэлэх, бохирдлын эх үүсвэрийг тогтоох цогц судалгааны үр дүнг нэгтгэв. Үүнд: • Улаанбаатар хотын өнгөн хөрсөнд агуулагдах макро ба микроэлементүүд, хүнд металлуудын нийт ба биологийн идэвхит агуулгыг атомын спектроскопийн аргуудаар тодорхойлох • Макро ба микроэлементүүд, хүнд металлуудын тархалтыг статистик анализын аргаар судлах • Макро ба микроэлементүүд, хүнд металлуудын геохимийн төлөв байдал, хөрсөнд орших эх үүсвэрийн судалгааг олон хэмжээст статистикийн фактор ба кластер анализын аргуудаар судлах • Хүнд металлуудын орон зайн ялгаа ба цаг хугацааны өөрчлөлтийг олон хэмжээст статистикийн дискриминант функцийн шинжилгээний аргаар судлах • Хүнд металлуудын бохирдлын түвшин, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийн үнэлгээг олон улсад түгээмэл хэрэглэдэг индексийн аргуудаар (бохирдлын индекс (PI), баяжилтын фактор (EF), сөрөг нөлөөллийн индекс (RI), хөдлөлзүйн фактор (Fmobility))болон бохирдлын түвшинд сөрөг нөлөөллийн үзүүлэлтийг нэмж оруулсан аргаар үнэлж бүх үр дүнг харьцуулах • Хүнд металлуудын хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хөрсний шинж чанарыг илэрхийлэх гол гол макроэлементүүдийн агуулгаас хамаарах хамаарлын судалгааг олон хэмжээст статистикийн регрессийн шинжилгээний аргаар судлах.

Ангилал:

Шинжлэх ухаан

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

108

ISBN:

978-9919-20-298-9

Нийтлэгдсэн:

2020-10-08

Нийтлэгч:

ШУА, Физик, технологийн хүрээлэн

Цахим хувилбар

₮9,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.