
Ярих ур чадвараа тэл
Танд буруу ярьж алдаж байсан удаа бий юу? Хүн заримдаа өөрт төрсөн сэтгэгдлээ сайтар бодсоны эцэст тайвнаар илэрхийлэлгүй, самгарддаг. Тэр ч бүү хэл “Хамрын дор хагархай” гэсэн шиг чалчилна. Сэтгэгдлээ хамаагүй илэрхийлчхээд дараа нь “Өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгчээр тайлбар тавих юм уу, өршөөл эрэх гэж оролддог. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яалтай ч билээ. Учрыг нь олж нөхцөл байдлыг сайн тал руу нь эргүүлж тодорхой хэмжээнд харилцаагаа сайжруулж болох юм. Гэхдээ таны бодлогогүй байдал харилцагч талын чинь ой санамжид тэр чигээрээ үлддэг. Мэдээж, ганцхан та ч ийм алдаа гаргадаг юм биш. Алдар нэртэй одууд, улс төрчид, спортын тамирчид төдийгүй цуутай бизнесмен хүртэл уур ундууцлаа илэрхийлдэг. Тэгээд бүх юм өнгөрсөн хойно сонин хэвлэл, интернэтээр тайлбар хийлээ гэхэд бусдад үлдсэн сэтгэгдлийг өөрчилж чадахгүй. Харин ч тэдний гаргасан алдаа хошин шогийнхны мөнхийн доог тохуу болж, гар утсан дээр бичигдсэн үйлдэл нь хоромхон зуур интернэтээр дэлхий дахинд тарна. Ингэж л хэдхэн цагийн өмнө төгс амьдралаар амьдарч байсан хүн, ганцхан мөчид гаргасан алдааныхаа улмаас, амны зугаа болж гутамшигт байдалд ордог. Хэл ярианаасаа болж эвгүй байдалд орж үзээгүй хүн, ганц боловч байх болов уу? Хараал хэлэх, худал ярих аль эсвэл онц ач холбогдолгүй үед байр сууриа эрс хатуу хамгаалах. Улмаар харилцагч төдийгүй хамрах хүрээ, байгууллагын нэр хүндэд муу нөлөө үзүүлэх нь бий.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
170
ISBN:
9789919220501
Нийтлэгдсэн:
2020-10-19
Зохиолч:
Гари Сейгил
Нийтлэгч:
Оюуны Соронз ХХК
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд