Залуу аялагчид

Энэхүү номонд цувралын гол баатар Тэмүүлэнгийн ангийнхан хээрийн аялалд явах тухай өгүүлнэ. Харамсалтай нь ангийн багш ханиад хүрсэн, гэнэтийн бороо орсон зэргээс болоод аялал цуцлагдав. Гэсэн ч энэ бүх бэрхшээлийг үл харгалзан Тэмүүлэн өөрийн найзуудтайгаа аялалд бие даан явахаар шийдэв. Тэгээд Туул гол дагуух олон сонирхолтой газрыг үзэж, урьд нь хэн ч очиж байгаагүй нууцлаг арал руу очих нууц төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Майхан, аяны хөнжил, газрын зураг, нарны малгай гээд аялалд явахад юу хэрэгтэй вэ? гэдгийг хамтдаа олж мэдэцгээе. Уг зохиолыг 9-14 насны хүүхэд уншихад тохирсон энгийн үг хэллэгээр туурвисан бөгөөд, үйл явдалд нь тохирсон чимэг зураг зурж оруулсан нь зохиолын агуулгыг ойлгоход дөхөмтэй болгожээ.

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

130

ISBN:

978-99978-944-4-1

Нийтлэгдсэн:

2020-11-05

Нийтлэгч:

Э.Амарзаяа

Цахим хувилбар

₮12,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.