Амарсанаа

Монголын түүхэнд үлэмж нөлөө үзүүлж, тод ул мөрөө үлдээсэн Амарсанаа, Галдан Бошгот, Түшээт Хан, Цэвээнравдан, Занабазар зэрэг түүхэн хүмүүсийн хэн нь зөв, хэн нь буруу шийдвэр тухайн үедээ гаргасан бэ гэдэг нь өдгөө ач холбогдол багатай, магадгүй, муу ур дагавар бүхий маргааны сэдэв байж болох юм. Учир нь, түүхийг өөрчилж болдоггүй ба түүхийн хүрд жам ёсоороо эргэж байхад "хэрэв зэ..", "ингэсэн бол..”, “ тийм байсан бол.." гэдэг нөхцөлт холбоосууд тохирдоггүй билээ. Орчин цагийн өндөрлөгөөс харахад нэг анзаарагддаг зүйл нь гэвэл, аль ч улсын суут, түүхэн хүмүүсийн амьдралын замнал, тэдний алдаа оноо, хүрсэн түүхэн амжилтаас нь илүүтэйгээр тэдгээр хүмүүсийн хойч үедээ үлдээсэн улс орон нь өнөө цагт дэлхий нийтийн хөгжлийн хаана нь байгаа, эргээд тэдгээр улс орон нь хүн төрөлхтөний хувь заяанд ямархуу хувь нэмэр оруулж байгаа нь илүү чухал болжээ. Үүнтэй холбоотойгоор, ямар нэгэн засваргүй, гажуудалгүй, болж өнгөрсөн болон болж байгаа үйл явдлуудыг бодитой, үнэн зөв, зоригтойгоор өгүүлсэн түүхэн бичвэрүүд нь тэр чигтээ бидэнд үнэлж барашгүй амьдралын сурах бичиг юм. Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёвын "...Түүхээ мэддэггүй, түүхээсээ суралцдаггүй ард түмэн мөхдөг юм.." хэмээсэн нь үнэний талтай гэж өөрийн эрхгүй бодогддог. Иймд, "Амарсанаа" түүхэн романыг аудио ном болгож аль болох олон хүмүүст түгээхийг хүссэн бидний гол зорилго нь Төрт улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг сонсогч түмэнд мэдрүүлж, ард түмний эв нэгдэл нь ямар их ач холбогдотой, чухал болохыг ойлгуулах явдал юм. Та, тэртээ хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс яаж амьдарч, дурлаж хайрлалцаж, газар усаа тахин шүтэж, харийн дайснуудтай нутаг орныхоо төлөө хэрхэн тэмцэлдэж байсныг, “MPlus” апликэйшнээс татан авч таалан сонсохыг хүсье. Цэмбэлийн Амарсанаа Жич: Энэхүү Аудио номны орлогыг Утга Зохиолын Шүүмжийн чиглэлээр дагнан суралцдаг оюутнуудын тэтгэлэгт зориулах болно. Аудио бүтээлийн нийт урт - 15цаг 40мин Дуун Өгүүлэгч - Монгол Улсын Ардын Жүжигчин, УГЖ - Гомбын Равдан Хөгжмийн бүтээл: СТА, Хөгжмийн Зохиолч, Бөмбөрчин, ”UB Drums" Хамтлагийг Үүсгэн Байгуулагч - Баттөмөрийн Ганхөлөг Дуун Найрууллага - МУСТА Д.Сарантуяа

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

276

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-05-14

Зохиолч:

Д. Цэмбэл

Нийтлэгч:

Ц.Амарсанаа

Аудио номын урт:

15цаг 47минут

Аудио номын хэмжээ:

1.2 GB

Унших хувилбар:
16,280₮
Сонсох хувилбар:
21,780₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд