Амьдрал

Амьдрал

Зохиолчдын хороонд редактораар олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван зохиолч, яруу найрагчдын ном бүтээлийг ариутган шүүж, хэвлэн нийтлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан А.Болд Монголын уншигч нартаа дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулан хүргэх ажлыг санаачлан өрнүүлж байсан билээ. Энэ ажлын хүрээнд Францын алдарт зохиолч Ги Де Мопассоны “Амьдрал” романыг анх 1995 онд орос хэлнээс орчуулан нийтэлж байв. Бид энэхүү орчуулгаа 2022 онд дахин хянан тохиолдуулж, хоёр дахь удаагаа хэвлэн гаргаж байгаа юм. Уг романд Жанна хэмээх залуу бүсгүй амьдралд өөдрөг тэмүүлэлтэйгээр хөл тавиад, ёс уламжлалд баригдсан хэвшмэл амьдралын хэв маягт сүүлдээ өөрийн эрхгүй бууж өгөхөд хүрсэн тухай өгүүлнэ. “Мопассоны романууд XIX зууны Францын шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцдэг бол өгүүллэгүүд нь хэнтэй ч эгнэшгүй юм гэж судлаачид үнэлдэг” гэж Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд тэмдэглэгджээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

195

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-04-26

Зохиолч:

Ги Де Мопассон

Нийтлэгч:

Х.Энхбилиг

Ижил төстэй номнууд