Амьдрал үргэлжилнэ

Амьдрал үргэлжилнэ

Нулимс гэдэг чинь нүднээс урсдаг ч зүрхнээс гардаг эд болохоор хэн амьд байна, хэн хүн шиг хүн байна тэр л уйлж чаддаг юм... Хар өнгийн Land cruiser жийп "Ганц худаг" орох замаар давхиж дотор нь тухалсан хурандаа Жаргал бүхэл замын турш царайгаа хүрлийлгэн дуу шуугүй бодлогошрон явна. Жолооч нь түүний баргар сүртэй царайг эмээнгүй харж жолоогоо мушгиж замын энхэл донхлыг зөөлөн гаргах гэж хичээж байв. Хааяа машин нь зөөлөн донслоход бодолд нь саад болсонд уцаарласан уу эсвэл жолоочоо хараасан ч юм уу "чонын бэлтрэг" гэж амандаа хараахад жолооч нь улам ч сүрдэж замаа хянамгай ширтэн машинаа нямбай жолоодно. Удалгүй "Ганц худаг" хэмээх урьдчилан хорих газрын үүдэнд ирж зогсоход Жаргал хурандаа машинаасаа "буух уу? болих уу? гэх шиг тээнэгэлзэн суусаар байхуйд жолооч нь санаа авах мэт яаран бууж хаалгыг нь онгойлгож өглөө. Жаргал ийм хүндлэлийг хүлээгээгүй болохоор жолоочдоо талархахын оронд уцаарлангуй харснаа дуртай дургүй машинаасаа буув....

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

404

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-05-08

Зохиолч:

Б. Баярхүү

Нийтлэгч:

Хүннү Пресс ХХК

Хамаарагдах ангилал

Унших хувилбар:
15,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!