
Амьдралд давтагдашгүй аялал
'Амьдралд Давтагдашгүй Аялал' номондоо Роберт Игер 220,000 гаруй ажилчидтай Диснейг удирдаж байхдаа чинхүү манлайлалд ус агаар мэт шаардлагатай зарчмуудыг эрэл хайгуул хийж боловсруулсан бодит практик сургамжуудаа хуваалцжээ: • Өөдрөг үзэл. Манлайлагчид хэцүү нөхцөл байдлуудтай тулгардаг. Өөдрөг үзэлтэй манлайлагчид бүтэлгүй царайлж, буруутан хайж суухын оронд хамгийн сайн үр дүнд хүргэх арга замыг хайж олж, түүндээ анхаарлаа бүрэн хандуулдаг. • Эр зориг. Манлайлагчид эрсдэл хүлээхэд бэлэн байж, томоохон бооцоог тавьж чаддаг байх хэрэгтэй. Алдахаас айх айдас нь бүтээлч сэтгэлгээг сүйтгэдэг. • Шийдэмгий байдал. Хүнд хэцүү байхаас үл хамаарч бүх шийдвэр тодорхой хугацаанд гардаг байх ёстой. Шийдэмгий бус байдал нь ёс суртахуунд хор хөнөөлтэй болоод цаг хугацааг дэмий үрдэг. • Шударга байдал. Хүмүүстэй ижилхэн, тэдний зовлон бэрхшээлийг ойлгож харьцах, тэдэнд нээлттэй хандах хэрэгтэй.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
3+
Хуудасны тоо:
304
ISBN:
978-9919-9699-1-2
Нийтлэгдсэн:
2022-05-25
Зохиолч:
Роберт Игер
Нийтлэгч:
Юнайтед Бизнес Ривюү
Ижил төстэй номнууд