
Амжилтад хүрдэг хүрдэггүй хүмүүсийн өчүүхэн ялгаа
Энэ номд хожим томоохон амжилтад хүрсэн болон одоогийн байран дээрээ нэг хэвийн байгаа хүмүүсийн бодол санаа, үйл хөдлөлийн ялгааны талаар тайлбарлахыг зорьсон билээ. Хэсэг хугацааны дараа тэнгэр газар шиг ялгаатай болдог эдгээр хоёр төрлийн хүмүүсийг харьцуулан, 49 ялгааг нь та бүхэнд танилцуулж байна. Бид аар саархан мэтээр боддог эдгээр өчүүхэн ялгаа нэг нэгээрээ хуримтлагдсаар эцэстээ амьдралд маань асар том ялгаа бий болдог. Би хамгийн анх “Ниссан” автомашины компаниас ажлын гараагаа эхэлж, “Кока Кола”, “Стар Бакс” зэрэг нэр хүнд бүхий томоохон газруудад ажиллан, нэлээд туршлага хуримтлуулсан юм. Ийнхүү ажиллах явцдаа сэтгэл санааны хувьд хүнд үетэй цөөнгүй тулгарч байлаа. Ийм хэцүү цагт намайг урамшуулж түлхэж өгдөг байсан хүч бол ухаант мэргэн хүмүүсийн хэлсэн үг байв. Өнөөдрийг хүртэл цуглуулсан энэ бүх материал маань амжилт бүтээлээр дүүрэн амьдрахыг хүссэн хэн бүхэнд бага ч гэсэн тус болохыг хүсэн ном бичихээр шийдсэн маань энэ. Та энэ номоор дамжуулан шантарч цуцсан сэтгэлдээ гэрэл гэгээ асаан, цааш явах урам зоригийг авч чадвал миний хувьд тун ихээр баярлах болно. Ивата Мацуо
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
99978-4-531-5
Нийтлэгдсэн:
2020-06-25
Зохиолч:
Ивата Мацуо
Нийтлэгч:
О. Бат-Эрдэнэ
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд