Анна Каренина I

Анна Каренина I

1-р хэсэг (1-4 бүлэг) “Анна Каренина” роман нь Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь юм. Тус роман 1877 онд бүрэн хэмжээгээрээ хэвлэгдэн гарахаасаа өмнө 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Зохиолд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд Орос орны тухайн цаг үеийн нийгмийн байдал, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх, боловсрол зэрэг олон асуудлыг романд гайхалтайгаар хөндөхийн зэрэгцээ дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрчлийг нарийвчлан харуулж чадсан бүтээл юм. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэнэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа. Эмэгтэй хүн бүрийн заавал унших зохиол хэмээдэг “Анна Каренина” дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдан гарсан байдаг. Аудио бүтээлийн нийт урт: 20цаг 35минут Номыг уншсан: Г.Халиун Найруулагч: Б.Мөнхзолбоо "White Arch" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-08-11

Зохиолч:

Л. Толстой

Нийтлэгч:

Mplus

Аудио номын урт:

20.6 цаг

Аудио номын хэмжээ:

1.7 GB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.