Арвангуравдугаар зуун
...Шихихутагийг хаан өргөөнөөс гарч зөөлөн зөөлөн гишгэлэн явж ахуйд Зүчи хөтөчдөө жолоогоо шидэж өгөөд Сүбээдэйн хээрийн зөвлөгөөний өргөө рүү яаруухан алхаж, Цагадай Тогучараас салж мөн л Сүбээдэйн хээрийн өргөө рүү түмтээ дагуулан хатирч Тэмүжин, Хадар, Бэгэнэг, Чулуун дөрөв их говийн ангамал сайрт жалганд агнасан хулангаа яаран яаран өвчиж, Бөртгөлжин нулимс цувуулан тасралтгүй огиж Тана нурууг нь асрамжлан нухаж, Жаныс Сүүжин хатнаас -Ээжээ Бэгэнэгийн дээлийн энэ сампинг би зөв зангидаж уу хэмээн асууж, Хабул Шигимөр хоёр адуугаа элдэн гэр рүүгээ дөхүүлэх замдаа мөнөөх толгойгоо тасдуулсан хөшөөг нууж байгаа шороо руу зээглэн зогсоод шээж, Их Өтөгийн өлмийд ногоон тэрлэг хэдэрсэн хурц хар нүдтэй Хотиг товгор чулуу сандайлан загатнаад байгаа далныхаа доор баруун гараар уран алдан маажиж түүнийг харсан нэгэн даага хөөврөө хийстэл үргэж бусгахдаа хаданд халтирч унаад босуут сүүл өргөн мөнөөх газраас дайжин зазгадаж явахад хондлой дээр нь төөрсөн манжуухай дорой дуугаар мяаулаад тэрхүү дуунаас улам үргэн тонгочин давхихад самсаа нь сартаганаж байлаа... Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
622
ISBN:
978-9919-0-0134-6
Нийтлэгдсэн:
2023-01-23
Зохиолч:
Д. Энхболд
Нийтлэгч:
Д. Энхболд
Аудио номын урт:
16цаг 54минут
Аудио номын хэмжээ:
696.7 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд