
Доёд-Очир
Баатарболд
Доёд-Очир овогтой Баатарболд: 1989 оны усан могой жилийн 9-р сарын 22 өдөр буюу өдөр шөнө тэнцэх заагт Буяндэлгэр тайжийн ууган хөвүүн Гүн Намсрайн Доёд-Очирын дунд хүү болон Хэнтий аймгийн хэрлэн сум Өндөрхаан хотын 1-р төрөхөд мэндэлсэн. Хүүхэд ахуй наснаасаа ясли цэцэрлэгээр хүмүүжиж цэцэрлэгийн уралдаан тэмцээн идэвхтэй оролцож Өндөрхаан хотыг төлөөлөн Аав ээж бид 3 тэмцээнд түрүүлж байсан үе тодхон санагдаж байна. 1997 онд Хэнтий аймгийн 1-р Сургуульд элсэн орж тухайн жил үсэглэлийн баяраар “Гоц сэтгэгч” туузаар энгэрээ мялааж эцэг эхээ дахин баярлуулсан ба Хэнтий аймагт 4-р анги хүртэл суралцах хугацаанд: “Аймгийн математикийн олимпиадын алтан медаль”, “Зүүн бүсийн олимпиадын хүрэл медаль”, “Миний эгшиглэн урлагийн наадамд дууны төрлөөр тэргүүн байр” Язгуур угшил урлагийн наадамд магтаалын төрлөөр тэргүүн байр” тус тус шагнагдаж байсан бөгөөд хүүхэд насанд үлдсэн дурсамж дүүрэн сайхан үе минь тодхон харагдана. Цаашилбал 2001 оноос Улаанбаатар хотод шилжин ирж Нийслэлийн тэргүүний 5-р дунд сургуульд 5-р ангиас шилжин орж 8-р анги хүртлээ суралцсан болно. Суралцах хугацаанд давхар ажилд шамдан мөнгөний үнэ цэнэ хүч хөдөлмөрийн талаар ерөнхий ойлголтыг авсан ба 8-р анги төгсөөд Хүнсний технологийн коллежид 2005онд элсэн орсон. Хүнсний технологийн коллежид суралцах хугацаанд ангийн дарга, хийхээс гадна оюутны зөвлөлийн дотоод хяналт шалгалтын ажилтан хийж тус сургуулийн нийгмийн олимпиадад тэргүүн байр эзлэн сургуулиа төлөөлөн Монгол улсын хэмжээнд бүх коллежийн нийгмийн олимпиадад хүрэл медаль хүртсэн. “Технологийн дээд сургуульд” 2008 оноос эхлэн “Хүнсний технологич эрүүл ахуйч” мэргэжлээр суралцаж буй яг л энэ үес амьдрал жаргалын амтанд умбаж Гэргий А.Гүндэгмаатай учирч ухаан нэмсэн Б.Уянга бяцхан охиноо өлгийдөн авч 20 насандаа 2009 онд Аав хэмээх алдрын эзэн болсон. Хүнсний технологийн дээд сургуулийг 2010 онд амжилттай төгсөж ур чадварын тэмцээнд түрүүлсэн тул урилгаар “Өгөөж Од” /120 гаруй ажилтантай/ Хүнсний үйлдвэрт Чанар шалгагчаар ажилд орж хөдөлмөр зүтгэлийн амт, хүн чанарын дээдийг мэдэрч 2011 онд Албан тушаал дэвшиж тус үйлдвэрийн Ерөнхий Технологич албан тушаалд 2013 он хүртэл ажиллаад сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл, эрх чөлөөг эрэлхийлсээр хувиараа бизнес хийж тухайн жилдээ Удам залгах хүү Б.Төгөлдөрийг өлгийдөн авсан. Амьдрал жаргалаар дүүрэн, алдах хүртэл жаргал байдаг харин түүнийг давтахгүй байх амжилт байдаг. Сурсан мэргэжил дадсан ажил суурь хүмүүжилдээ хөтлөгдөөд 2016 онд “Хишиг Арвин Индустриал” / 2600 гаруй ажилтантай / байгууллагад Ахлах тогооч албан тушаалд томилогдож ажилд орж хүч хөдөлмөр сурсан зүйлсээр бусдыгаа манлайлан ажилласан тул 2017 онд “Ерөнхий тогооч” албан тушаал дэвшиж 60 гаруй хүнийг удирдан зохион байгуулж 1200 гаруй хүний хоол үйлдвэрлэл хариуцаж ажиллах эрхэм үүргийг хүлээсэн. Амжилтын хамгийн том нууц хэзээ ч зогсохгүй тэлэлт болохоор давхар Сэтгэл судлал, Шинжлэх ухаан, Махны үйлдвэрийн Заах аргын багш мэргэжлээр суралцаж 2021 Оноос дахин тушаал дэвшиж “Хишиг Арвин индустриал” ХХК ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээ захиалга хэрэглээ хариуцсан “Ерөнхий технологич” Албан тушаалд томилогдон 160 гаруй хүнийг шууд удирдан зохион байгуулж 2600 хүний хоол хүнс шим тэжээллэг, эрүүл аюулгүй чанар нийт ажилчдын сэтгэл ханамж хамгийн гол нь эрүүл зөв хооллолт, хүнс хэрэглэх хүндхэн үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна. Ажиллаж өнгөрсөн хугацаанд 2017 онд Монголын Тогооч нарын холбооны тэргүүний залуу алтан медаль 2022онд Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны Жуух Бичгээр шагнагдаж 60 гаран Сургалт зохион байгуулж 300 гаруй ажилтан амжилтай сургаж 780 төрлийн Хоол үйлдвэрлэлийн технологи карт боловсруулж 20 гаран төрлийн стандарт албан ёсоор мөрдүүлэн Монгол улсад Анх удаа хувь тэнцүүлэх аргачлалаар нийтийн хоолны салбарт сонголтын хоолыг нэвтрүүлсэн тул 2020 онд 31 насандаа/дэндүү залуухан насандаа / монголын тогооч нарын холбооны “ТОГООЧИЙН АЛДАР” ОДОНГООР тус тус шагнуулсан болно.
Та нэвтэрч орно уу!