Х

Болор-Эрдэнэ

Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ Намтар: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинууд болон "Ирмүүн" агентлагт мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Шагнал: Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган-Үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Сэр-Одын нэрэмжит” шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт, 2011 оны “Нийгмийн зүтгэлтэн-шилдэг эмэгтэй”. Соёлын тэргүүний ажилтан 2013 Хөдөлмөрийн хүндэт медаль 2014. Хэвлүүлсэн номын жагсаалт Сэтгэлгээний бүтээлүүд: 1. Нүцгэн шөнө /2002/ өгүүллэгийн түүвэр 2. Зүрхэнд үйлдвэрлэв /2004/ өгүүллэгийн түүвэр 3. Диваажингийн хоригдлууд /2007/ өгүүллэгийн түүвэр 4. Би бид хоёр /2009/, /2013/ өгүүллэгийн түүвэр Хүүхдийн номын санд: 1. Монгол ардын шилмэл үлгэрүүд 1-10 /2008/ 2. Сэцэн хатны үлгэр /2011/ үлгэр 3. Хоёр Тэмүүжин /2011/ үлгэр 4. Улаан хүн /2011/ өгүүллэг 5. Эхийн тухай үлгэр Туужууд: 1. Би чамд хайртай-2 /2009/ тууж 2. Муу залуу/2010/ тууж 3. Хорин жилийн дараа /2010/ тууж 4. Хишигт /2011/, /2012/, /2013/ дурсамжит тууж 5. “Болор туужууд” /2013/ эмхэтгэл Уран сайхны кино: 1. Би чамд хайртай-2 УСК /2009/ 2. Ми-15 УСК /2010/ 3. Нарны өнгө УСК /2012/ 4. Хамтран амьдрагч УСК /2014/ Захидал: Охины минь дурлах залууд илгээх захидал Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал Дууны бүтээлүүд: “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/, “Ээждээ би хайртай” жүжгийн дуу /Т.Ариунаа/, “Үл таних эмэгтэй” киноны дуу /Т.Ариунаа/, "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу /Т.Ариунаа/, "Хайр ийм өнгөтэй" /Т.Ариунаа/, “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/, “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу /Хувьсал продакшн/, "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийн дуу /Ч.Цэлмүүн/, “Чи надаас яваагүй” /Д.Туул/, “Би хувилсан” /Гала хамтлаг/, “Ми-15” киноны дуу /П.Идэржавхлан/, “Дурласан цас” /Б.Баярцэцэг/, “Уулзвар дээр” /Б.Баярцэцэг/, "Бодол" /Б.Баярцэцэг/, "Намайг хүлээсэн эх орон" /Б.Баярцэцэг/, “Дурласан” /Өөдөө, Ундрал/, “Манай гэрт шинэ жил ирлээ” /Ж.Алтанцэцэг/ "Буруугүй буруутан" жүжгийн дуу /Ө.Уянга/ "Дүрэмгүй өдөр" /С.Хишигжаргал/ "Хайр" жүжгийн дуу /Наран, Лхагвасүрэн, Амархүү, Бямбасүрэн/ “Намайг зур" /Б.Баярцэцэг/ “Наашаа суу" /Б.Баярцэцэг/ “Анна Каренина” жүжгийн дуу Маралжингоо

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд