Долгор

Цэнджав

Боржигон Долгорын ЦЭНДЖАВ 1954 оны 8 дугаар сарын 4-нд төрсөн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Билгэх Хайрхан уул гэдэг газар төрсөн. БОЛОВСРОЛ -Улсын Багшийн Дээд Сургууль, Оросын Холбооны Улсын Нийгэм-улстөрийн дээд сургууль, сэтгүүлчийн дамжаа төгссөн. -Хэл уран зохиол, нийгмийн ухааны багш, улстөр судлаач, сэтгүүлчийн мэргэжилтэй -Доктор, профессор АЖЛЫН ТУРШЛАГА -Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, Аймгийн Боловсролын хэлтсийн байцаагч, Дундговь аймгийн Сургалт заах аргын кабинетын эрхлэгч, “Үнэн” сонин МОНЦАМЭ, Монголын радиогийн Өмнөговь, Сүхбаатар аймагт суух тусгай сурвалжлагч, “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, “Засгийн газрын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, тус сонины Нью-Йорк дахь тусгай сурвалжлагч, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, “Монголын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Өнөөдрийн Монгол” “Монгол Post”, “Утга зохиол” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч алба хашиж байв. Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын сэтгүүлчийн тэнхимд багш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны дарга, МУИС-ийн Монгол хэл сургуулийн утга зохиолын тэнхмийн багш. СОНГУУЛЬТ АЖЛУУД Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Монголын Уран зохиолын Академийн ерөнхийлөгч, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн МХСС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, БСШУЯамны дэргэдэх Их дээд сургуулиудын хүмүүнлигийн ухааны чиглэлээр хөтөлбөрийн магадлан үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дарга, “Сэтгүүлч” коллежийн ТУЗ-ийн гишүүн сонгуультай. -Монголын ГО-гийн холбооны зөвлөхүүдийн танхмын ерөнхийлөгч, Монголын зохиолчдын Бага чуулганы гишүүн, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний хорооны ТУЗ-ийн гишүүн, Монголын Хүний эрхийг хамгаалах хорооны гишүүн, Монголын Утга зохиолын багш нарын холбооны гишүүн сонгуультай.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд