Оюунчимэг

Болормаа

Хутаг овогт Оюунчимэгийн Болормаа Улаанбаатар хотын харьяат. 1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 75-р дунд сургууль, 2001 онд МУИС-ийг түүхч - түүхийн багш мэргэжлээр төгсөж, 2007 онд Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2006, 2008, 2018, 2019 онуудад ШУТИС-ийн “Монголын Түүх” сурах бичгүүдийн хамтран зохиогчоор, 2008 онд “Ижил Мөрний Зүг Нүүсэн Ойрадуудын Нүүдэл” (XVII-XVIII зуун), 2016, 2017, 2020 онд “Төв Ази Дахь Христийн Шашны Түүхийн Товч” (1,2,3-р хэвлэл), 2020 онд “Нүүдэлчдийн Түүхэн Дэх Дорнын Чуулган” (VIII-XV зуун) нэгэн сэдэвт судалгааны бүтээлүүдийг тус тус хэвлүүлэв. 2019 онд “Ариун Номын Эрэлд” түүхэн баримтат киноны зохиогчоор ажиллаж, олны хүртээл болгосон. Хүн амын нүүдэл, Ойрадын судалгаа, Шашны түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 60 гаруйг танилцуулжээ. 2012 оноос Шинжлэх Ухааны Салбарын Эмэгтэй Эрдэмтдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2015 оноос Лэгаси (Үнэт өв соёл) Судалгааны Хүрээлэнг үүсгэн байгуулж судлаачаар, 2002 оноос эдүгээ хүртэл ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багшаар ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!