Г.

Мөнх-Эрдэнэ

Тус бүтээлийн зохиогч ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ нь Бурзайж байна уу: Нинжа нар, тэдний зохион байгуулалт хийгээд амь зуулга(2011) нэгэн сэдэвт, Нийгэм журмын дараах Монголчууд: XXI зууны Монголын нийгмийн өнгө(2011), Нийгэм-соёлын хүн судлалын онолын үүд (2012) зэрэг хамтын бүтээлүүд хэвлүүлсэн. Мөн арав гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг Монгол, Япон, Турк, Энэтхэг, Унгар, Англи, Австри зэрэг улсад зохион байгуулагдсан хурлуудад хэлэлцүүлжээ. Тус бүтээлийн зохиогч МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш П.Чулуунбат нь Кэмбрижийн их сургуулийг нийгмийн антропологич мэргэжлээр төгссөн. Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Эрдмийн тэтгэлэг, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн Сигрид Раузинг тэтгэлэг зэргийг хүртэж байсан. Монгол, Англи, Австри, Турк, Украйн зэрэг улсад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудад хэд хэдэн илтгэл хэлэлцүүлжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд