НЭПКО

ХХК

Арав гаруй жилийн туршлагатай НЭПКО компани бол Монголын анхны хэвлэлийн газар юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани өнөөдөр үндэсний хэвлэлийн брэнд, гэгээрэл танин мэдэхүйн бэлгэдэл, нийтийн боловсролын ертөнцийн хөтчийн нэг болж чаджээ. НЭПКО нь үндэсний ном хэвлэлийн голлох төлөөлөгчийн нэг болоод зогсохгүй, орчин цагийн ном бүтээлийн жишиг стандарт, дэлхийн шилдэг номуудыг эх хэлээрээ түгээгч, энэ чиглэлийн үлгэрлэгч болж бас чадсан. Бид шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээлүүдээс эхлээд хэлний толь бичгүүд, дотоод, гадаадын сонгодог болон шинэ уран зохиолуудыг ямагт зохиогчийн эрхтэйгээр эрхлэн гаргасаар ирлээ. Үүний дотор 2011 онд монгол хэлээр гарсан Britannica ширээний нэвтэрхий толь, Агнистын гэгээ цуврал, 2012 онд Дэлхийн нэн шинэ атлас, Э.Гомбрихийн Урлагийн түүх, мөн Коллинз-ийн толь бичгүүд, 5 Хэлний зурагт толь-ууд, 2013 онд Английн DK хэвлэлийн газрын Шинжлэх ухаан, Билл Брайсоны Шинжлэх ухааны товч түүх, 2014 онд DK-ийн Аугаа уран зургууд, Аугаа дизайн болон дэлхийн бэстсэллэр Улс үндэстний уналт доройтлын шалтгаан, Юн Чаны Зэрлэг хун, 2015 онд Britannica Монгол хэлний зурагт тайлбар толь, Аугаа барилгууд, 2017 онд Анагаахын иж бүрэн гарын авлага 2017, Коллинз-Нэпкогийн Монгол-Англи, Англи-Монгол толь зэргийг монголчууддаа хүргэснээ онцлон тэмдэглэмээр байна. Түүнчлэн Баабарын түүхийн бүтээлүүд, Б.Цэнддоогийн хошин номууд, намтар судлалын цуврал болох Түүхэн эрхмүүдийн цадиг, Монголын түүхэн ойд зориулсан зурагт альбомууд, монгол хэл дээрх дэлхийн бэстсэллэрүүд зэрэг уншигчдын талархал хүлээсэн олон арван бүтээл гаргалаа. Мөн Ц.Гомбосүрэн, Г.Аким, П.Бадрал, Д.Моононцагаан, Б.Батчулуун зэрэг олонд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчид ба хэдэн арваас эхлээд хэдэн зуун эрдэмтэн судлаачдын хөдөлмөрөөр бүтсэн томоохон бүтээлүүдээрээ Монголын уншигчдын талархлыг хүлээв. Манай хэвлэлийн газар Олон улсын номын үзэсгэлэн яармагт жил бүр оролцож гадаадын нэр хүндтэй компаниудтай холбоо харилцаа тогтоодог. Бид дэлхийд алдар нь түгсэн АНУ-ын Encyclopædia Britannica, Inc. болон National Geographic, Их Британийн Dorling Kindersley, Collins Cobuild, Phaidon Press, Ivy Press, Канадын QA зэрэг хэвлэлийн компаниудтай түншилж чансаатай бүтээгдэхүүнийг нь монгол хэлээр эрхлэн гаргахаас гадна эх орныхоо нэр хүндтэй уран бүтээлчид, орчуулагчидтай хамтран ажиллаж тэдний олон бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшдэг.

Та нэвтэрч орно уу!