Дамбадаржаа

Жаргалсайхан

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм. Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба телевизийн "Дефакто" нэртэй ярилцлага, "Дефакто Тойм" нэртэй долоо хоногийн Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдлуудыг дүгнэсэн нэвтрүүлэг монгол, англи, орос хэлээр хөтөлдөг. 2017 оноос эхлэн улс төр, эдийн засгийн дүн шинжилгээний, бие даасан, улс төрийн намаас хараат бус долоо хоног тутмын “Дефакто Газет” цахим сонинг Монгол, Англи, Япон, Орос хэлээр эрхлэн гаргаж буй бөгөөд уншигчдын цахим шууданд очиж байна. Цахим сонинд Д.Жаргалсайханы нийтлэл, тоймоос гадна нийгэмд хийж бүтээснээрээ танигдсан тодорхой салбарын мэргэжилтнүүдийн нийтлэл, өгүүлэл гарч байна. Д.Жаргалсайханы нийтлэлүүд төвлөрсөн төлөвлөгөөнөөс зах зээлийн зарчимд шилжиж буй Монгол улсын эдийн засаг болон улс төр, нийгмийн амьдралын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тодорхой хувь нэмэр болохуйц, баримтад тулгуурласан шүүмжлэл, шийдэл санал болгосон бодлогын-эргэцүүлэл юм. Монгол улсын долоо хоногийн улс төр, нийгэм, эдийн засаг болон нийтийн засаглалын гол сэдвүүдийг сонгон авч бичдэг нь тухайн асуудлаар олон нийтийн санал бодол бүрдэн тогтоход тодорхой хувь нэмэр оруулдаг. Д.Жаргалсайхан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг онц төгсөж, эдийн засагч, АНУ-д Денверийн Их Сургуулийн харьяа Даниелсийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан. Арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг байсан ба тус салбаруудад ажиллаж байсан. Аль нэг намын гишүүн бус.

Та нэвтэрч орно уу!