Данзан

Нямаа

1957 онд Баянхонгор Баян-Овоо сумд төржээ. МУИС-ийг нягтлан бодогч эдийн засагч мэргэжилээр , МЛИС-ийн сэтгүүлч мэргэжилээр төгсчжээ. Сэтгүүлч-эдийн засагч. 1980 -2018 он хүртэл Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод тасралтгүй ажиллаж редактор, ахлах редактор, албаны дарга, Ерөнхий редактор зэрэг ажлыг хашиж иржээ. Тэрбээр 2014 оноос уран зохиолын “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг санаачлан бий болгосон бөгөөд эдүгээ Ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байна. Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн”, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч. Яруу найраг, үргэлжилсэн үг, сэтгүүл зүйн чиглэлээр 40 орчим ном хэвлүүлжээ. Түүнийг Мексик улсын Акапулко хотноо 2008 онд болсон Дэлхийн яруу найрагчдын 28-р их хурлаас Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүнээр сонгожээ. Зохиол бүтээлүүд нь орос, англи, хятад, испани, япон, солонгос, швед , македон, албани зэрэг хэлээр хөрвүүлэгдсэн байна.

Та нэвтэрч орно уу!