Жадамба

Бат-Эрдэнэ

Намнан овгийн Жадамбын Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. Тэрээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Авто механикийн инженер мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын зэргийг хамгаалсан. Орос, англи хэлтэй. ОХУ-ын Рыкооп Улсын Үйлдвэрийн газар менежер, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Зам, тээвэр, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Зам, Тээврийн Хөгжлийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга, 2013 оноос Булган аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!