Монголын

Оюун Ухааны Академи

Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүрдийг дэлхийд таниулна гэсэн уриатай Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ. Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг суралцагчдад эзэмшүүлж байна. Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймагт 350,000-аас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекцээ үнэ төлбөргүй уншиж, давтагдсан тоогоор 30,000 давсан хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг оюуны хөгжлийн олон талт сургалтууддаа хамруулснаас гадна төрийн болон хувийн хэвшлийн 280 гаруй байгууллагад богино болон урт хугацааны сургалтыг амжилттай удирдан явуулсан. Мөн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд олон арван хүмүүнлэгийн ажлыг санаачлан тогтмол зохион байгуулж байна. Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 100 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 14,000 гаруй тамирчдыг хамруулсан. Мөн Америк, Англи, Хятад, Тайван, Герман, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 58 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлагын олон төрлөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 1077 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлж байна. Одоогоор Улаанбаатар хот болон орон нутагт нийт 15 салбар, олон улсад 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд