Урла

тогло

Бүтээлч Технологи ХХК нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд зориулан бүтээлч сэтгэлгээ, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Урла Тогло” худалдааны тэмдэг бүхий ном, тоглоом гаргадаг. Хүүхдийн ном, тоглоомууд нь Монгол уламжлалд суурилсан байх ба бүтээлчээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээхэд чиглэсэн орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн хийгддэг. Мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд Монгол уламжлалт хүмүүжлийн ухааныг суурь болгон орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээг ч орхигдуулалгүй шинэлэг байдлаар хувь хүний хөгжлийг хэрхэн бий болгох талаар нийтлэл болон ном хэвлэн түгээдэг. Бүтээлч Технологи ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч. Алимаа нь хувь хүний хөгжлийн сургалт, судалгааны ажлыг 10 гаруй жил хийж, Монгол хүний үнэ цэн, үнэлэмжийг дээшлүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгаас чухлыг сануулах зорилгоор “Хүн болох урлаг” номыг бичсэн. Хүүхдийн төлөвшилд эцэг эхийн үлгэр дууриалал хамгийн чухал болохыг Монгол үндэсний уламжлал хүмүүжлийн ухаанаас өвлөн цаашид шинэчлэн хөгжүүлэх хэрэгтэй байна. Тиймээс хувь хүний хөгжлийн суурь нь хүмүүжил төлөвшил, үүн дээр тулгуурласан боловсролоор дамжуулан хувь хүний хөгжлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Энд эцэг эхчүүд бидний хувь хүний хөгжил, багшийн хөгжил, хүүхдийн хөгжил гэсэн гурвалсан хөгжлийн тухайд хамгийн сайнаар анхаарч чадсанаар хувь хүн, гэр бүл, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.

Та нэвтэрч орно уу!