Молом

Отгонбаяр

Моломын Отгонбаяр нь 2004 онд КТМС-ийг програмын инженер мэргэжлээр бакалавр, 2017 онд Сөүлийн Үндэсний Их Сургуулийг МТ-ийн бодлого тодорхойлогч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2004 - 2005 онд Старсофт ХХК-д програмын инженер, 2005-2013 онд Хас банканд систем шинжээч, 2013-2015 онд Марчаахай ХХК-ийг үүсгэн байгуулж, 2017 онд ахлах бизнес шинжээч, одоогоор МТ-ийн газрын Стратеги Хамтын Ажиллагааны Хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байна. МТ-ийн чиглэлээр 20 жил ажиллаж банк санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө, байгууллагын дотоод шийдэлд бизнес шинжилгээ хийж байсан туршлагатай. People Cert COBIT@5 Foundation, МТ-ийн Паспорт сертификаттай “SQL Server 2008”, “C# өөрөө сурах бичиг”, “Марчаахай” хүүхдийн ном, “Та бол ухаалаг утасныхаа хаан” зэрэг номуудыг бичиж хэвлүүлсэн.

Та нэвтэрч орно уу!