Пунцаг

Бадарч

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч 1939 онд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб, Хилийн цэрэг зэрэг газарт зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлонч даргаар ажиллаж байсан одоо чөлөөт уран бүтээлч. Уран бүтээлийн замаа 1960 оноос эхэлж “Морьд”,“Есөн эрдэнийн орон”,“Зургаан мөнгөн мичид”,“Алтан тоос”,“Хэрлэнгийн цэцэг”,“Ширхэг цагаан сувд”,“Шилмэл шүлгүүд”,“Нутгийн дуу”,“Намрын хонгор салхи ”,“Эрээвэр хураавар”,“Бурхан багшийн сургаал”,“Бөрттэй цагаан сарны дор ”,“Судартай ногоон дэлхий дээр”,“Юм юмнаасаа” зэрэг шүлэг, яруу найргийн хориод ном, “Дархадын цэнхэр хотгор”,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”,“Хонгор нутаг”,“Цэцэгчний хүслэн”,“Миний сайхан хөдөө”,“Гал шарын унага”, зэрэг зуу шахам дуу шүлэг, “Нүүдлийн замд”,“Их хааны хатад”,“Чингис хаан” дуурь бичжээ. Яруу найрагч П.Бадарч шилдэг бүтээлээрээ 1981 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1987 онд Цэрэг-эх орны сэдэвт шилдэг бүтээлд олгодог БХЯ-ны шагнал, “Тэмээ”шүлгээрээ 1987 онд “Болор цом”-н шагналыг хүртэж, улмаар 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1998 онд Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн”, 2005 онд “Ардын уран зохиолч” цол, 2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.

Та нэвтэрч орно уу!