Ренчин

Оюунжаргал

Сэтгүүлч Р.Оюунжаргал соёл урлагийн салбарт 20 гаруй жил мэдээлж, нийтлэх, ухуулан таниулах, шүүмжлэх, сурталчлах ажил эрхэлсэн. Өдгөө “Өнөөдөр” сонинд тоймч. Гарамгай уран бүтээлчдийн Virtuoso Gala Concert-ыг зохион байгуулагч, хэвлэл мэдээллийн болон соёлын тэргүүний ажилтан. Олон нийтийн хөгжмийн боловсролд зориулсан 8 номын автор. Одоогийн хүүхэд залуус, улмаар залуу эцэг, эхчүүдэд монгол, ахуй соёлын ойлголт өгөх, монгол үндэстэн, оршихуй, ялгарлаа танин мэдэхэд нь зориулж өөрийнхөө бага насны амьдралын талаар хүүрнэсэн “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” баримтат уран сайхны зохиол бичсэн. Өдөр тутмын сонин болон өөрийн үүсгэн байгуулсан soyol-urlag.mn вэб сайтаар дамжуулж олон нийтэд Монголынхоо соёл урлагийн амьдрал, уран бүтээлчдийн талаарх мэдээллийг тогтмол хүргэдэг. Нийгмийн сүлжээнд мөн өөрийн байр суурь, дуу хоолойтой соёл, урлагийн зүтгэлтэн юм.

Та нэвтэрч орно уу!