Төмөрбаатар

Алтантуяа

Төмөрбаатар овогтой Алтантуяа нь продюсер зохиолч найруулагч жүжигчнээр амжилттай ажилласаар ирсэн.. 2006 онд СУИС –г жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн. С1 телевизэд найруулагч продюсерээр ажиллаж байсан. Уншигч сонсогчдын хүртээл болсон олон өгүүллэг туужийг сонсдог ном болгон уншиж найруулгыг хийж гаргасан. 2010 онд Америкийн алдарт зохиолч Ив Энслэрийн Үтрээний хүүрнэл жүжгийг Монгол анх удаа англи монгол хэл дээр тайзны жүжиг болгон найруулан тавьж олон үзэгчдийн хүртээл болгосон . 2012-2013 онд АНУ ХАТАН түүхэн уран сайхны киноны кино зохиолын багт мөн ерөнхий найруулагчаар ажилласан. 2010 онд өөрийн А-АРТИСТ пикчерсээ үүсгэн байгуулсан.ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА түүхэн уран сайхны кино ХӨӨРХӨН ШУЛАМ УСК.. ОРЛОН ТОГЛОГЧ УСК.. ХӨХ ТАВИЛАН түүхэн кино.. 30 өдөр 30 секс 10 –н ангит кинонуудад зохиолч найруулагч продюсер жүжигчнээр ажилласан. АНУ ХАТАН түүхэн уран сайхны кино нь Америкийн ЛИОНСГЭЙТЭ компанид албан ёсоор арилжаалагдан өнөөдөр дэлхийн олон улсад үзэгчдийн хүртээл болсоор байна. ХӨХ ТАВИЛАН УСК нь дэлхийн нэр хүндтэй олон улсын кино наадмууд болох Канн Венецэд танилцуулагдан Италийн Флоренцийн 41 дэх кино наадмаас ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ШИЛДЭГ ПРОДАКШН шагналыг хүртсэн. . Т.Алтантуяа нь кино зохиолчоор 2010 оноос хойш ажиллаж эхэлсэн. Хайр хайрын шигтгээ 50 ангит кино зохиолыг Азийн хөгжлийн банкны захиалгаар бичсэнээс хойш нийт 50 –н ангит 3 –н кино зохиол.. ЭЛЧ.. ЦЭЦЭГСИЙН НҮҮДЭЛ.. АМЬД БУДДА.. ХАТНЫ НУУЦ.. зэрэг нийт 8 –н Түүхэн кино зохиолыг бичиж бэлэн болгоод байна. 2020 онд 30 өдөр 30 секс эротик зохиолыг бичиж өөрөө найруулан 10-н ангит богино хэмжээний кино болгон үзэгчдийн хүртээл болгосон. Т.Алтантуяа нь С1 телевизэд Эмэгтэйчүүдийн цаг.. Өдөн дэр.. Төмөрчний гудамж.. зэрэг нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байсан ба гэр бүл хайр сексийн боловсролд зориулсан цуврал зохиолуудаа уншигч сонсогч үзэгчиддээ өргөн барихаар бичиж туурвисаар байна. Кино зохиолчоос хүүрнэл зохиолын өгүүллэг хэлбэрээр бичсэн анхны бүтээл болох 30 өдөр 30 секс эротик өгүүлэггүүдээ та бүхэнд өргөн барьж байгааг таалан соёрхоно уу?

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд