Баярсайхан

Баярмаа

Баярсайхан овогтой Баярмаа 1973 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Дорнод аймагт 10 жилийн сургуулиа дүүргэж, 1992 онд Төмөр замын сургуулийг замын мэргэжлээр суралцаж төгссөн. 1992 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн … дугаар ангид холбоочин, ариун цэврийн зааварлагч, соёл хүмүүжлийн танхимын эрхлэгч, 1996 оноос Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн эмийн сан, 4-р эмийн сангуудад ажиллаж байсан. 2008 оноос Хүүхдийн төв номын санд тасралтгүй 10 жил ажиллаж хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа Улсын хэмжээнд зохион байгуулагдсан олон ажилд гар бие оролцсоноос, хотын захын гэр хорооллын хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх Зөөврийн номын сангийн үйлчилгээг хариуцан ажиллаж байлаа. Зөөврийн номын сангийн хүрээнд анх удаа гэр бүлээрээ ном унших “Эртэч хүүхэд” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн. Монголын 321 зохиолчийн “Анхны номын”-ын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахад гар бие оролцсон. Р.Чойномын “Өд” сангийн дэргэдэх “Залуу нас” дугуйланг хичээлэхэд дэмжиж хамтран ажиллаж ирсэн билээ.

Та нэвтэрч орно уу!