Төмөр

Эрдэнэчулуун

Т.Эрдэнэчулуун, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын анхны жолооч Ж.Төмөрөөгийн 7 дахь хүүхэд болон мэндэлсэн. Цагаан-Уул сумын 10 жилийн сургууль, Монгол улсын ХААИС, Нидерланд улсын Вахенингений их сургуулиудыг дүүргэж хөдөө аж ахуй, хөгжлийн эдийн засагч чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшсэн. ХААИС, Швецарийн хөгжлийн агентлаг, Нидерланд улсын Вахенингений их сургуульд багш, зөвлөх, судлаач зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Одоо ХААИС-ийн ХАА, хэрэглээний эдийн засгийн тэнхимд багш, Байгаль орчин ХАА-н эдийн засгийн хүрээлэнгийн захирлын алба хашиж байна. Мөн Олон улсын АГРИМБА хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн, үндэсний зохицуулагчаар ажилладаг. Байгаль орчин ХАА-н эдийн засгийн хүрээлэн нь үндэсний ба олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг, 2013 оноос НҮБ-ын ХХААБ-ын Рурал-Инвест хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Монгол улсад хариуцан хэрэгжүүлж байна. Т.Эрдэнэчулуун, дэлхийн 40 гаруй их сургуульд урт, богино хугацаагаар зочин багш, судлаачаар ажиллаж хамтарсан сургалт, судалгааны төслүүд хэрэгжүүлсэн. Багшлах ажлын зэрэгцээ бодлогын бичиг баримт боловсруулах, улс, олон улсын хэмжээний судалгааны ажлуудад идэвхтэй оролцож ирсэн ба Англи, Монгол хэлээр 100 гаруй бүтээлээ ОУ-ын болон үндэсний түвшинд хэвлүүлсэн. Дэлхийн банк, НҮБ түүний салбар байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг. Судалгаа шинжилгээ, сургалтын ажлаар Монгол улсын 21 аймгийн 150 гаруй суманд ажиллаж сурсан мэдлэг, судалгааны үр дүнгээ хуваалцжээ.

Та нэвтэрч орно уу!