Жамсранжав

Баярсайхан

Түүхийн ухааны доктор Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн. БОЛОВСРОЛ 2002 онд МУИС- ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2005 онд МУБИС-д “МҮТМ-н сан хөмрөг дэх Хүрэл, төмрийн түрүү үеийн цуглуулга” сэдвээр Түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд МУИС-д "Монголын умард нутаг дахь буган хөшөөд" сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 2003-2008 онд Монголын үндэсний түүхийн музейд Эрдэм шинжилгээний ажилтан 2008-2013 онд Монголын үндэсний музейд Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга 2013-2016 онд Монголын үндэсний музейд Эрдэм шинжилгээний төвийн дарга 2016- 2017онд Монголын үндэсний музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга 2018-2021 онд Монголын үндэсний музейд Эрдэм шинжилгээний төвийн дарга 2021 оноос ХБНГУ-ын Макс-Планкийн Хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнд судлаач БҮТЭЭЛ Нэгэн сэдэвт бүтээл 3, хамтын бүтээл 10 гаруй, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлэн нийтлүүлсэн. Олон улсын судалгааны 10 гаруй төслийн Монголын талын ахлах судлаач, удирдагчаар ажиллаж, дотоод, гадаадад гарсан 20 орчим үзэсгэлэнгийн куратор, хамтран зохион байгуулагчаар тус тус ажилласан. ШАГНАЛ МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтангадас” одонгоор тус тус шагнагдсан.

Та нэвтэрч орно уу!