Монтессори

Мария

Италийн нэрт сурган хүмүүжүүлэгч Монтессори заах аргыг анх санаачилсан хүн. Италийн хамгийн анхны анагаах ухааны эмэгтэй доктор. Тэрээр анхны хүүхдийн Монтессори цэцэрлэгийг 1907 онд байгуулж, 3-6 насны хүүхдүүдэд өөрийн санаачилсан заах аргаар хичээл заадаг байв. Энэ нь маш их үр дүнтэй болж жирийн нэгэн айлын хүүхэд ухаантай, өөртөө итгэлтэй, гэрийн боловсролтой хүүхэд болж хүмүүжих болсон байна. Уг заах арга нь маш их үр дүнтэй болсон тул Европ даяар алдаршиж сонин, сэтгүүл дээр энэ тухай гарч мөн монтессор боловсролын тухай ном зохиол их гарах болов. Түүний энэ заах арга маш хурдтай дэлхий даяар түгж 110 гаруй оронд дэлгэрчээ. Мария Монтессорийн хүүхдийн боловсролд үзүүлсэн гавьяаг нь үнэлж Нобелийн энх тайвны шагналыг гурван удаа өгчээ.

Та нэвтэрч орно уу!