Маравдорж

Доржханд

Хуульч мэргэжлээрээ 16 жил, өмгөөлөгчөөр 13 жил ажиллаж, Барилгын гэрээ сэдвээр бакалавр, магистрын ажлаа МУИС-ын Хууль зүйн сургуульд хамгаалж төгссөн юм. 2006 -2008 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэст ажиллаж байхдаа Газар, барилгын маргаан, эрх зүйн орчны сэдвээр анхны номоо гаргасан. Улмаар 2017 онд АНУ-ын Төрийн департментаас санхүүжүүлдэг ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Хюберт Хамфри тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нь Монгол улсаас хуульч, өмгөөлөгч шалгарсан 10-аад жилийн дараах оролцогч болж АНУ-ын Вашингтон хотод олон улсын Хуульчдын холбоо болон Олон улсын эрх зүйн институтэд ажилласан анхны монгол ажилтан болсон. International Law Institute-д ажиллах үедээ тус институтийн анхны ФИДИК-ийн сургалтыг хамтран хөгжүүлэх, сургалтыг зохион байгуулах, сургалтыг явуулахад хамтран ажиллах боломж тохиолдон, Турк улс дахь салбарт нь мөн сургалт хамтран явуулах урилга авч байв. Мөн 2019 онд ФИДИК холбооноос явуулдаг Улаан болон Шар номын шинэлэг хөтөлбөрөөр явуулсан сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна. М.Доржханд нь Монголын Хуульчдын Холбооноос магадлан итгэмжлэгдсэн сургагч багш болсноор Монголын Өмгөөлөгчдийн холбоон дээр хуульч, өмгөөлөгч нарт ФИДИК-ийн сургалтыг тогтмол хийж, мөн зөвлөх инженер, инженерүүдэд зориулсан сургалтыг явуулж, холбогдох хөтөлбөрийг анхан шат, ахисан шатны хөтөлбөрийг боловсруулсан. Ингээд Монгол Улсад хууль зүйн болон барилгын салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдэд, ялангуяа олон улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдэд ФИДИК-ийн гэрээг ашиглах явдал ихсэж, үүнд Монгол улсын барилгын холбогдох хууль тогтоомж хэрхэн уялдах, гэрээг хэрхэн зөв тайлбарлаж, маргаан гарсан үед хэрхэн шийдвэрлэх зэрэг хэрэгцээ, ойлголт, ач холбогдолтой байгааг харгалзан, энэхүү бүтээлийн 2 дугаар хэвлэлийг бэлтгэн Та бүхэнд хүргэж байна.

Та нэвтэрч орно уу!