Гленнон

Дойл

Гленнон Дойл нь Нью-Йорк Таймсын хамгийн шилдэг борлуулалттай номоор шалгарч, Опрагийн Номын Клубд сонгогдсон Хайрын Дайчин/Love Warrior болон Нью-Йорк Таймсын хамгийн шилдэг борлуулалттай номуудын нэгээр тодорч байсан Үргэлжлүүлээд Бай, Дайчин минь/Carry On, Warrior номуудын зохиолч юм.  Тэрээр активист, илтгэгч, сэтгэлгээний манлайлагч бөгөөд, “Together Rising/Хамтдаа Дэвжихүй” хэмээх зөвхөн эмэгтэй удирдлагууд бүхий ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, захирал билээ. Уг байгууллага нь сайн үйлсийн талаар суурь ойлголтыг шинэчилж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулан 25 ам.долларын хандиваар дамжуулан, нийтдээ 22 сая гаруй ам.долларыг цуглуулж чадсан байна. Гленнон нь “OWN Network”-ийн дуу хоолой, авьяас чадвараараа хүн төрөлхтний өсөлт дэвшилтэд хувь нэмэр оруулж буй ухаарч сэхээрсэн удирдагчдыг тодруулах зорилготой “SuperSoul100”-н эхний зуун хүний нэгээр шалгарчээ. Тэрээр Флоридад эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Та нэвтэрч орно уу!