Дашдорж

Эрдэнэчимэг

МУСТА Дуучин Дашдоржийн Эрдэнэчимэг би өөрийн зохиосон аялгуунуудаа эмхтгэн ном болгон гаргалаа. Энэхүү номонд минь бүх төрлийн дуунууд бий. Мэргэжлийн дуучид болон нийтийн дуучид дуулах дуунууд голчлон байгаагаас гадна эстрадын дуунууд болон, хүүхдийн дуунууд багтсан. Аав ээж, амраг хань, хайр сэтгэл, эх орон, элгэн садан, уул усны холбогдолтой нийт 76 дуу ноттойгоо болон "Сэтгэлийн урсгал" хэмээх морин хуурт зориулсан аялгуу хөгжим багтсан болно. Дуу хуурынхаа урын санд шинэ хөг аялгуу нэмж, хорвоогийн олон өнгө аясыг аргадаж "Хорвоог аргадах аялгуу" номын минь дуунуудаас дуулж, сэтгэлийн цэнгэл эдлээсэй хэмээн хүсэж байна. Эрхэм уншигч таныг хүндэтгэсэн МУСТА Д. Эрдэнэчимэг.

Та нэвтэрч орно уу!