Цэрэндорж

Ганхуяг

Номыг бүтээн Бух овгийн Цэрэндоржийн Ганхуяг нь Завхан аймгийн Завханмандал сумыг харьяат. Оросын Холбооны Улсын Эрхүү хотын УБИС-ийг физикийн багш мэргэжлээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден Бюрттемберг муж улсын Гадаад худалдааны академийг аж үйлдвэрийн менежмент мэргэжлээр тус тус дүүргэсэн. Улсын Их хурлын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд, сайд, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. "Сартуул түмний оюуны уурхай-80" баримтат зохиол, "Бидний удмын түүх оршвой" I, II дэвтрийн зохиогч, Дэлхийн эртний түүх, одон орон, харь гараг, сүнсний ертөнцийн талаар судалгаа хийн бүтээл туурвидаг нийгмийн зүтгэлтэн юм.

Та нэвтэрч орно уу!