Сонг

Хөнбин

Зохиогч СОНГ ХӨНБИН (Song Hongbing) нь1968 онд Хятадын Сычуань мужид төрсөн бөгөөд Хятадын North eastern их сургуулийг төгсжээ. 1990 оны эхээр АНУ-д мэдээллийн инженерчлэлээр магистр хамгаалсныхаа дараа АНУ-ын түүх болоод дэлхийн санхүүгийн түүхийн талаар урт хугацаанд судалгаа хийсэн байна. Мөн Холбооны Нөөцийн Банк болон тэргүүлэх зэргийн санхүүгийн байгууллагууд, эмнэлэг, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, хэвлэл мэдээлэл, энтертайнментын байгууллагуудад тус тус ажилласан төдийгүй үл хөдлөх хөрөнгийн зээлийн автомат үнэлгээний системийн зураглал болоод санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүний тайлан тооцооны анализ хийдэг, MBS-н эрсдэлийн үнэлгээ хийж байсан гээд тоочиж барамгүй арвин туршлагатай нэгэн ажээ. Мөн түүнчлэн АНУ-ын Засгийн газрын батлан даасан байгууллага болох Фрэдди Мак, Фэнни Мэе зэрэгт зөвлөхөөр ажилласан байна. Энэ үеэс л зохиогч АНУ-ын санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүний салбартай нягт холбогдож эхэлсэн агаад хэд хэдэн санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүний зураглалыг гаргаж байжээ. Түүний эдгээр туршлагууд ‘Мөнгөний дайн’ номыг бичихэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн аж. Зохиогч 1997 оны Азийн санхүүгийн хямралаас улбаалан ‘хөшигний ар дахь хүчний’ талаар сонирхож эхэлсэн бөгөөд урт хугацааны судалгаанд үндэслэн уг номоо гаргаж Хятадын эдийн засгийн ертөнцөд асар том давлагааг үүсгэж чадсан юм.

Та нэвтэрч орно уу!