Лхагва

Гантуяа

охиолч Л. Гантуяа нь 1972 онд Дархан хотод төрсөн. Автозамын инженер, Радио телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. 1986 оноос Дархан хотын утга зохиолын нэгдэлд харъяалагдан шүлэг бүтээл нь орон нутгийн сонин, Пеонерийн үнэн, Залуучуудын үнэн сонинд тус тус хэвлэгдэж байсан. 1996 онд анхны ХЭЛЭЭГҮЙ ҮГ яруу найргийн номоо хэвлүүлсэн. 2004 онд хэвлүүлсэн ҮЛ ТООГЧИЙГ ҮЛ ТООХУЙ өгүүллэгийн номоо хэвлүүлсэн бөгөөд тэр номд орсон АЛТАН АРГАМЖ өгүүллэгээс сэдэвлэн Германаас продюссерлэсэн ШАР НОХОЙН ТАМ кино 2005 онд бүтээгдсэн нь Каннын болон Мюнхений гэх мэт хэд хэдэн орны олон улсын кино наадмуудад оролцож шагнал хүртэж байсан. Зохиолч нь одоогоор 7 ном 1 кино 1 яруу найргийн СD гаргасан.

Та нэвтэрч орно уу!