Мопассан

Ги Де

Ги Де Мопассан Францын умард нутгийн Дьеп хотын ойролцоо Миромениль эдлэнд 1850 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн ажээ. Мопассан хүүгийн ээж насаараа сэтгэлийн тогтворгүй өвчинтэй байсан бөгөөд эмч мэргэжилтэй дүү нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас барсан боловч Мопассан өөрөө багаасаа эрүүл чийрэг өссөн байна. Тэрээр Сүмийн семинарт богино хугацаанд сурсныхаа дараа сургуулиасаа хөөгдөж Руан хотын лицей рүү шилжин сурч төгссөн ажээ. Лицейд сурч байхдаа тэрээр яруу найраг, театрын урлагт дуртай, чадварлаг сурагч гэдгээ харуулсан байна . 1869 онд Лицей сургуулиа төгсөөд ээжтэйгээ болон найз Флобертай зөвлөлдсөнийхөө дараа тэрээр хуулийн чиглэлээр суралцахаар Парисыг зорьсон боловч Франц-Пруссын Дайн түүний төлөвлөгөөг нураажээ. Дайныг байлдагчаар дуусгасан Мопассон байнга ном уншиж боловсролоо дээшлүүлэхэд анхаарч, ялангуяа байгалийн шинжлэх ухаан, одон орон судлалд дуртай болсон байв. Гэр бүлд гарсан удамшлын өвчний аюулаас сэргийлж тэрээр бие бялдрын хөгжилд ихээхэн хүчин чармайлт гаргахыг хичээж байжээ . Түүний гэр бүлд тохиолдсон эдийн засгийн дампуурал Мопассоныг Францын Тэнгисийн цэргийн яаманд албан тушаалтан болоход хүргэсэн байна. Арав орчим жил Яаманд ажиллах хугацаанд Мопассан уран зохиол руу тэмүүлсэн хэвээр байжээ. Флобертай дотно найз харилцаатай байсан Мопассан 6 жил орчим бичсэн зүйлээ дахин бичиж, урж хаяж байжээ; гэхдээ Густав Флобер түүний бүтээлүүдийг хангалттай төлөвшсөн, стилистикийн хувьд бүрэн гүйцэд болж гэж хүлээн зөвшөөрсөн үед л тэр хэвлэгдэхээр шийдсэн байна. Мопассоны анхны өгүүллэгийг 1880 онд Зола, Алексис, Сеара, Гуисманс нарын зохиолуудтай хамт "Меданы үдшүүд"-эд нийтлүүлжээ. Шинэхэн зохиолч 29 настайдаа анх "Мяраалаг амттай бүсгүй" (франц. Boule de suif- шууд утгаараа "амттай тос") өгүүллэгээрээ уран зохиолын хүрээнийхнийг гайхшруулж, дүрүүдээрээ нарийн инээдэм, агуу урлагийг товч бөгөөд нэгэн зэрэг баялаг, тод дүр төрхийг харуулсан байна. Мопассоны бүтээлүүд маш алдартай болж түүний орлого жилд 60 мянган франк хүрч байжээ. Мопассон дүү, ээж, гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан байна. Ги Де Мопассон 1893 оны 7 дугаар сарын 6-нд тэмбүү өвчний улмаас тархины саажилт өвчнөөр нас баржээ.

Та нэвтэрч орно уу!