Сайнбуян

Нэргүй

Сайнбуянгийн Нэргүй нь 1971 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мэндэлжээ. Улмаар 1979-1989 онд Налайх хотын Ерөнхий боловсролын дунд сургууль, 1990-1992 онд Гандантэгчэнлин хийдийн шашны дээд сургууль, 1993 онд Лхас хотын “Брэйвүн дацан”, 1994-1998 онд Энэтхэг улсын Дхармасала хотын Буддын гүн ухааны институт, 1998-2001 онд АНУ-ын Лос-Анжелес хотын Буддист коллежийг тус тус дүүргэсэн. 2001-2005 онд АНУ-ын Дорно дахин судлалын институтэд “Буддизм ба орчин үе” сэдвээр Доктор (Ph.D), 2005-2006 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, Социалоги эрхийн хүрээлэнд “Буддизм өнөөгийн Монголд” сэдвээр Судлаач -Профессор, 2011 онд БНСУ-ын “Ёнчугсан” буддист коллежийн “Хүндэт Доктор”, 2012 онд Монголын Оюун Ухааны Академийн “Хүндэт Доктор”, 2015 онд Төвдийн өөртөө засах орны “Бэнцун” коллежийн “Хүндэт Доктор”, 2017 онд Хайнаны Олон Улсын Буддист Академийн “Зочин Профессор” цол хүртсэн. Мөн Монголын бурханы шашны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2007 онд Налайх хотын “Хүндэт иргэн”, 2016 онд Увс аймгийн “Хүндэт иргэн”, 2017 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.

Та нэвтэрч орно уу!