Намбарал

Эрдэнэбаяр

Комикс зохиолч, зураач, Монгол Улсын Соёлын элч Намбаралын Эрдэнэбаярын зохиосон энэхүү Бумбардай комикс ном нь 2015 онд Японы Токио хотноо зохиогдсон Дэлхийн зурган номын уралдаан болох Олон Улсын Манга авардсаас Дэлхийн 46 улсын 317 бүтээлээс шалгарч тэргүүн байр Алтан гранпри шагналыг хүртсэн. Н.Эрдэнэбаяр нь 2004 оноос эхлэн хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн зурган ном, телевизийн нэвтрүүлэг, сурах бичиг, анимэйшн график бүтээл зэрэг 100 гаруй бүтээл хийсэн. Н.Эрдэнэбаярын санаачилсан “Бонгын адал явдал”, “Дусалхүүд тохиолдсон адал явдал”, “Бумбардай” цогц төсөл зэрэг төслүүд нь улс орон даяар олон нийтэд хүртээл болж, хүүхдийн боловсролын салбарт хувь нэмэр оруулж байгаа. Мөн Н.Эрдэнэбаяр нь монголын комик болон анимэйшн салбараас Монгол улсыг төлөөлж, Азийн уран бүтээлчдийг олон улсад таниулан сурталчлах зорилготой Asia Creator’s Village “ACV” төслийн удирдах зөвлөлийн дарга, “Азийн зураачдын уралдааны” ерөнхий шүүгчдийн нэг, болон Их Британийн “Барбикан” төвөөс Азийн комик хэрэглээ, соёлыг дэлхий дахинд сурталчлахаар зохион байгуулж буй “Mangasia” төслийн хүрээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Н.Эрдэнэбаяр нь 2020 оноос хойш Эконтэ ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа бөгөөд хүүхэд залуучуудад хүмүүжил, боловсрол, өв соёл, үндэстний сэтгэлгээг өвлүүлэх, сурталчлахаар ажилласаар байна.

Та нэвтэрч орно уу!