
Сент-Экзюпери
Антуан де
Антуан де Сент-Экзюпери нь францын язгууртан, зохиолч, яруу найрагч, цэргийн нисгэгч юм. 1900 онд Лион хотод төрсөн. Хүүхэд байхдаа шүлэг зохиож, хийл тоглодог байсан. 12 настайдаа анх онгоцоор нисч үзээд 21 насандаа нисгэгч болсон. Тэр цэргийн онгоцны нисгэгч, шуудангийн онгоцны нисгэгч байсан. 15 удаа онгоцтойгоо аваарт орж, хүнд бэртэж гэмтсэн. Нисгэгчээс гадна тэр сэтгүүлчээр ажиллаж байсан. Мөн Дэлхийн 2-р дайны үед Германы эсрэг тулалдсан. Анхны бүтээлээ 1914 онд бичиж утга зохиолын шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд ямагт тэнгэр ба нислэгтэй холбоотой байдаг. 1932 онд Антуан де Сент-Экзюперигийн бүтээлээр кино хийсэн. 1944 оны 7 сарын 31-нд Антуан де Сент-Экзюпери тагнуулын онгоцтойгоо нисээд сураггүй алга болсон юм. 1988 онд Марселийн ойролцоогоос түүний эхнэрийн нэртэй бугуйвч олдож, 2000 онд далайгаас нисэх онгоцных нь хэлтэрхийнүүд олджээ.
Та нэвтэрч орно уу!