Поло

Марко

Итали улсын Венец хотын худалдаачин Николло Поло-гийн хүү Марко Поло Венецийн худалдаачин, Ази тив рүү аялаж дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ. Тэрбээр өөрийн эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд "Орчлонгийн элдэв сонин"(эртний франц. Livres des merveilles du monde) гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ. Ялангуяа тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал ,зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж уг номдаа бичсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж , эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ.

Та нэвтэрч орно уу!