Данзандорж

Алдархүү

Түүхч мэргэжилтэй. Археологи сонирхдог. Олон жил монголын түүхийг судлахдаа монголчууд хаанаас гаралтай, бичиг үсэг хэл соёл нь хэрхэн бий болсон тухай онцгойлон анхаарч, түүхийн олдворуудад тулгуурлан илүү бодитой эх сурвалж олохыг зорьж ажилсаар байна. Энэ ном нь анх удаа сонирхолтой мэдээллүүдийг олонд таниулж, шинэ сэргэг зүйлсийг дэлгэн харуулж байгаагаараа онцлог бүтээл юм. Христ итгэлтэй холбоотойгоор монголын түүх шинээр бичигдэхийн эхлэл болно. Их Чингис хаан болон түүнээс өмнөх таамаг төдий балархай түүх тодорч, олон хүний анхаарлыг татаж, эх түүхээ мэдэх чин хүслийг өдөөх нь дамжиггүй. Судлаач эрдэмтэд ч энэ зүгт анхаарлаа хандуулж, цааш цаашид илүү нягт нямбай судалгаа хийх суурийг тавьж өгөх нь гарцаагүй.

Та нэвтэрч орно уу!